Нийт саналын тоо
632
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Эрдэнэдалай сумын хүн эмнэлэгт 3 настай охин маань гарын алга, хөлийн уланд нь цэврүү гарсан, аманд нь тууралт үүссэн байдалтай халуурч түргэнээр 03 сарын 30-ны өдөр хүргэгдэн ирсэн. Ирсэн өдөр нэг дусал, өнөөдөр 2 дусал хийгээд ЭМТ-ийн дарга нь ирж үзээд одоо эмнэлгээс гар гээд байна. Онош тогтоогоогүй шинжилгээ авдаг юм эвдэрсэн гээд хүндэтгэлгүй хандаж байгаад гомдолтой байна. Энэ асуудлыг холбогдох газарт нь уламжилж өгнө үү.

“7059106 ТӨВ” 2025-03-31 17:38 Эрүүл мэндийн газар -руу хуваарилав.

Ишноов Ариунаа 2025-04-15 08:54 Эрдэнэдалай сумын эрүүл мэндийн төв рүү 2024/03/30-ны өдрийн 20:50 цагт охин Г.Номинд дуудлага дуудсан. Гарын алга, хөлийн ул, аманд цэврүүтэт тууралт үүсч, халуурсан гэсэн зовиуртай. Түргэн тусламжийн дуудлагаар багийн эмч Г.Ууганбаяр очиж тусламж үйлчилгээ үзүүлэн тухайн өдрийн 23:30 цагт эрүүл мэндийн халдвартын тасагт авчирч хэвтүүлсэн байна. Гэвч тухайн өвчтөнийг хэвтүүлсэн талаарх мэдээллийг эрүүл мэндийн төвийн даргад мэдээллээгүйгээс 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 13 цаг хүртэлх хугацаанд өвчтөнийг үзээгүй, харилцаа, хандлагын зөрчил үүссэн нь нотлогдсон. Цаашид ажилчдаа мэргэжил арга зүйгээр хангаж ажиллах, эмнэлгийн ажилчдад ёс зүйн чиглэлээр сургалт, соён гэгээрүүлэх ажлыг төлөвлөгөө гарган хэрэгжүүлж ажиллахыг эрүүл мэндийн төвийн удирдлагад үүрэг чиглэл болгон албан бичгээр хүргүүллээ.

“7059106 ТӨВ” 2025-06-12 16:23 Саналыг хаав.