Нийт саналын тоо
632
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Очирхуягийн Эрдэнэчимэг миний бие Өндөршил сумын Эрүүл мэндийн төвд 2019 оноос хойш үйлчлэгчээр ажиллаж байна. 2025 оны 1 сард ЭМТ-ийн эрхлэгчээр Ч.Сарантуяа гэдэг хүн ирээд эмч сувилагчдын ажлын хувцас угаах зориулалттай угаалгын машиныг хувьдаа ашиглаж байгаа, энэ хугацаанд эмч, сувилагчдын хажлын хувцсыг угаагаагүй ба машиныг эмнэлэгт ашиглах талаар эмч Сарантуяад хэлснээс болж хэл амаар доромжлуулж, байнгын дарамтад байна. Мөн түүний жолооч Ж.Эрдэнэбаатар өөрийн эхнэрийн хамт /ЭМТ-ийн тогооч/ эмчийг өмөөрч намайг хэл амаар доромжилж, хурал цуглаанаас хөөж гарган үргэлжийн дээрэлхэлтэд ажиллаж байна. Сарантуяа эмч ирснээс хойш би байнгын дарамтлуулж, доромжруулж байна. Энэ байдлыг шалгаж өгөхийг хүсэж байна.

“7059106 ТӨВ” 2025-02-27 10:25 Эрүүл мэндийн газар -руу хуваарилав.

Ишноов Ариунаа 2025-03-19 17:42 Өндөршил сумын Эрүүл мэндийн төвийн үйлчлэгч О.Эрдэнэчимэг нь Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Сарантуяа болон жолооч Ж.Эрдэнэбаатар нартай харилцааны үл ойлголцлоос гомдол ирүүлсэн. Гомдол гаргагч болон эмч Ч.Сарантуяа, жолооч нартай Эрүүл мэндийн газрын Удирдлага төлөвлөлт санхүү хариуцсан хэлтсийн дарга Ц.Энхсайхан миний бие ярилцаж харилцааны үл ойлголцлын шалтгааны талаар ярилцаж, хооронд нь ярилцлага хийлгэн харилцан бие биеэ ойлгож ажиллахаар эвлэрсэн. Эмч, ажилтны хоорондох ёс зүйн хэм хэмжээг аль аль тал нь баримталж ажиллах талаар зөвлөгөө өгч ажилласан.

“7059106 ТӨВ” 2025-03-31 17:40 Саналыг хаав.