Нийт саналын тоо
632
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Аривжихын төгөлд 7000 орчим мод усалгаагүй 2 жил боллоо, хариуцах эзэн бхгүй байна, мод тарьж байна гээд лайв хийгээд байдаг услахгүй үхүүлээд байна, Сайнцагаан суманд хандаж хэлсэн ч арга хэмжээ авахгүй байна. Усалгааны систем хагас дутуу хийгээд орхисон, мал ихээр ордог үүнд арга хэмжээ авч өгнө үү. хашааг нь хэргээр онгойлгож малаа оруулж байна. Худаг, шланк байхад ажиллах хүч гаргаад, хогийг нь цэвэрлэх зэрэг ажлыг хиймээр байна.

“7059106 ТӨВ” 2024-07-04 11:15 Хөрөнгө оруулалт хөгжлиийн бодлогын хэлтэс -руу хуваарилав.

Э Мөнхзул 2024-09-04 12:13 Сүүлийн 3 жилийн хугацаанд Арвижих төгөлд 8 га талбайд 8720 ширхэг тариалсан. 6 га талбайд орон нутгийн төсвийн санхүүжилтээр усалгааны системд суурилуулж уалгааны ажил тогтмол хийгдэж байна. Үлдсэн 2 га талбайд усалгааны систем байршуулахаар шланкийг хөвсөн байгаа. Тус Арвижих төгөлийн модны ургалт 80 хувьтай байгаа бөгөөд уг төгөлийн арчлалт хамгаалалтыг Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газар хариуцдаг болно.

“7059106 ТӨВ” 2024-09-04 12:23 Саналыг хаав.