Нийт саналын тоо
540
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

8 сарын 31-нд шинжилгээ өгөөд эерэг гараад 48 цаг болчихоод байхад ямар нэгэн зөвлөгөө, мэдээлэл өгөхгүй байна. Эрүүл мэндийн газрын 70593951, 70593917, 70593957 дугааруудтай холбогдсон. Гэвч ямар ч харилцааны соёл, ёс зүй байхгүй өөдөөс загинаад байх юм. Эерэг гарсан хүн нь хууч өвчин нь хүндэрч, шинж тэмдгүүд нь хүндрээд байна. Мөн гэртээ бага насны хүүхэд, настай хүнтэй хамт байдаг. Ядаад утсаар зөвлөгөө өгч болдоггүй юм уу? Энэ бол хүний амьд явах эрхэнд албаар халдаж байна гэж үзэж байна. Одоо ковид авсан хүмүүсээ яаралтай арга хэмжээ авахгүй бол тэсэхгүй өөрсдөө гадуур гарч эмнэлэг, эмийн сан орвол яах вэ? Халдвар улам л нэмэгдэнэ биздээ. Яаралтай арга хэмжээ авч өгөөч ээ.

“7059106 ТӨВ” 2021-09-02 12:55 Эрүүл мэндийн газар -руу хуваарилав.