Нийт саналын тоо
540
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Миний дүү Ө.Жаргалсайхан нь 8-р сарын 07нд Цагаандэлгэр суманд байхдаа бие нь өвдөж түргэн тусламж дуудсан. Тухайн үед сумын түргэний жолооч Б.Баасан нь шөнө унтуулахгүй дуудлаа гэж хэл амаар маш их доромжлон загнаад дуудлагад ирсэн эмч дусал залгаад өөрөө салгаарай гэж хэлээд явсан. Энэ тухай сумын Засаг дарга Буджавт утсаар хэлэхэд эмнэлэг надад хамаагүй, гомдол гаргадаг газраа гаргаарай, хохь нь гэх зэргээр ёс зүйгүй харьцаж доромжилсон. Гэтэл тухайн түргэн тусламжийн жолооч Баасан нь Засаг дарга Буджавын хүү байсан. Иргэн хүний хувьд ёс зүй, зан харилцааны доголдолтой дарга, жолооч нарт гомдолтой байгаа бөгөөд холбогдох дээд байгууллага, албан тушаалтан нь арга хэмжээ тооцож, анхааралдаа авч ажиллана уу.

“7059106 ТӨВ” 2021-08-10 16:54 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс -руу хуваарилав.

“7059106 ТӨВ” 2021-08-10 17:12 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс -руу хуваариласныг болиулав.

“7059106 ТӨВ” 2021-08-10 17:12 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс -руу хуваарилав.