Нийт саналын тоо
540
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Эрдэнэдалай сумын Эрүүл мэндийн төвийн эмч нар маш хүнд сурталтай, харилцаа хандлага муу байна. Мөн ажилдаа хариуцлагагүй хандаж байна. Ковидын эсрэг вакцинжуулалтад хамрагдсан иргэдийн бүртгэлийг хийхгүй байгаагаас 2 дахь тунгаа хийлгэх гээд очиход өмнө хийлгэсэн мэдээлэл нь байхгүй байна. Энэ асуудлаас болж нэлээд хүмүүс хохирч байна. Сумын иргэд тус төвөөр үйлчлүүлэхээс эмээдэг, зайлсхийдэг. Холбогдох дээд байгууллага нь хяналт шалгалт хийж ажилламаар байна.

“7059106 ТӨВ” 2021-06-25 11:01 Эрүүл мэндийн газар -руу хуваарилав.

Ишноов Ариунаа 2021-07-21 13:12 Тухайн иргэнтэй холбогдож ковид 19 халдварын эсрэг вакцинд хамрагдсаныг тодруулж цахим программд шивсэн эсэхийг шалгахад шивэгдээгүй байсан бөгөөд дахин шивэлт хийж оруулсан. Иргэнээс ёс зүйтэй холбоотой тодруулга авахад Эрдэнэдалай сумын Эрүүл мэндийн төвийн эмч, ажиллагсадтай холбоотой ёс зүйн ноцтой зөрчил илрээгүй. Гомдол саналын дагуу Эрдэнэдалай сумын эрүүл мэндийн төвийн даргатай ярьж эмч, ажиллагсдын харилцаа хандлагад анхаарч ажиллах, мөн эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай хүргэх, ковид19 дархлаажуулалтанд дахин ийм алдаа гаргахгүй байх талаар сануулга өгсөн. Цаашид Эрдэнэдалай эрүүл мэндийн төвд эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын хяналт шалгалтыг хийхээр төлөвлөөд буйгаа тухайн иргэнд мэдэгдсэн.

“7059106 ТӨВ” 2021-07-21 15:04 Саналыг хаав.