Нийт саналын тоо
540
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Залуус хороололд баригдаж байгаа орон сууцны барилгын ажил ойр орчмын айл өрхүүдэд маш их хүндрэлтэй нөхцөл байдал учруулж байна. Том машинууд их холхиж чимээ шуугиан их гарч, тоос шороо маш их дэгдэж байна. Орж гарах гарцгүй болгож айлын хашаанд тулгаж барилгын хавтан зэрэг материалаа буулгахаас гадна өнгөрсөн жил барьсан барилгын хог хаягдлаа тэр чигт нь орхиж явсан төрийн албан хаагчид уг барилгыг барилцдаг бөгөөд гомдол хүлээн авдаггүй, Оршин суугчид өөрсдөө хогийг цэвэрлэж хогийн машин дуудаж ачуулсан. Үүндээр мэргэжлийн байгууллага хяналт тавьж, ажилламаар байна.

“7059106 ТӨВ” 2021-06-15 11:34 Аймгийн Мэргэжлийн хяналтын газар -руу хуваарилав.

С Батсайн 2021-06-25 15:14 Сайнцагаан сумын Залуус хороололд баригдаж буй 5 орон сууцны барилга угсралтын ажилд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж оршин суугчдын ая тухыг алдагдуулахгүй байх, ажлын болон амралтын цагийг баримтлан ажиллах, айлын хашааны гадна хураасан барилгын материалыг татан авах, хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулах талаар улсын байцаагчийн албан шаардлага өглөө.

С Батсайн 2021-06-25 15:14 Саналыг хаав.