Нийт саналын тоо
540
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Шүүхийн шийдвэрээр Э.Шинэхүүгээс хүүхдийн тэтгэмж авахаар тогтоогодсон ч 2013 оноос хойш аваагүй 10 гаруй сая төгрөг болсон. Дундговь аймгийн ШШГГазар энэ тал дээр арга хэмжээ авахгүй байна. Сая 5 дугаар сард ШШГГазраас холбогдож Шинэхүүтэй уулзсан эргээд 05 дугаар сарын 13-нд уулзахаар боллоо гэсэн боловч уудзаж шийдвэр гаргаагүй. Шийдвэр гүйцэтгэгч Шинэхүүгийн талд ажиллаж байна гэж харж байна.

“7059106 ТӨВ” 2021-05-14 13:33 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба -руу хуваарилав.

Пүрэвдорж Мөнхчимэг 2021-06-17 16:38 Шүүхийн шийдвэрээр тэтгэлэг төлөгч Э.Шинэхүүтэй холбогдох хувийн хэрэгт албадан гүйцэтгэх ажиллагааг ШШГТХуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу зохион байгуулагдаж хөрөнгө, орлогогүй нөхцөл байдлаас тэтгэлэг төлөгдөөгүй. Хуулийн 57 дугаар зүйлд заасны дагуу эрэн сурвалжлах ажиллагаагаар Э.Шинэхүүг олж Шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл, эрүүгийн болон зөрчлийн хуулиар хариуцлага тооцохыг мэдэгдэх арга хэмжээг авсан болно. 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр уулзаж тайлбар авч “Хүүхдийн тэтгэлэг төлөх тухай мэдэгдэл”, “Зарлан дуудах мэдэгдэл” гардуулж өгсөн. Тэтгэлэг төлөгчөөс хүүхдийн тэтгэлэгт 298.000 /хоёр зуун ерөн найман мянга/ төгрөгийг төлүүлж тэтгэлэг авагчийн дансанд шилжүүлсэн. Мөн цаашид сар бүр 200.000 төгрөг төлж байгаад зун намраас өвчин тахал намдахаар ажил олж хийж хуримталаасаа төлье гэсэн санал тавьсан. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Э.Шинэхүүгийн харилцах болон хадгаламжийн дансыг битүүмжлэх, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх зэрэг эрх зүйн хязгаарлалтуудыг авч хэрэгжүүлсэн, мөн тэтгэлэг төлөгчийн өөрийн нэр дээр болон хамтран өмчлөлд албадан гаргуулах хөрөнгө орлого тогтоогдохгүй байна. (3:48:07 PM) Танд хариу мэдэгдэх хуудас Шүүхийн шийдвэрээр тэтгэлэг төлөгч Э.Шинэхүүд холбогдох хувийн хэрэгт албадан гүйцэтгэх ажиллагаа ШШГТХуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу зохион байгуулагдаж байгаа бөгөөд хөрөнгө, орлогогүй нөхцөл байдлаас тэтгэлэг төлөгдөөгүй. Хуулийн 57 дугаар зүйлд заасны дагуу эрэн сурвалжлах ажиллагаагаар Э.Шинэхүүг олж уулзан Шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл, эрүүгийн болон зөрчлийн хуулиар хариуцлага тооцохыг мэдэгдэх арга хэмжээг авсан болно. Мөн төрөөс олгосон 298000 төгрөгийг банкны харилцах данснаас татан авч танд шилжүүлсэн зэрэг хуульд заасан ажиллагааг зохион байгуулсан болохыг үүгээр мэдэгдье.

“7059106 ТӨВ” 2021-06-17 16:41 Саналыг хаав.