Нийт саналын тоо
526
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Ковидын шинжилгээ авах цэгийн тоо, ажиллах хүчийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Яаралтай эмнэлэгт хэвтэх, бие нь муу байгаа хүн шинжилгээ өгөх гээд маш их хүлээлт үүсч байна. Холбогдох газар анхааралдаа авна уу.

“7059106 ТӨВ” 2021-04-01 10:10 Эрүүл мэндийн газар -руу хуваарилав.

Ишноов Ариунаа 2021-04-16 11:00 Иргэний гомдлын дагуу утсаар ярьж асуудлыг тодруулан Нэгдсэн эмнэлгийн шинжилгээний цэгийн үйл ажиллагааг судлан үзлээ. Нэгдсэн эмнэлэгт Коронавируст халдвар (Ковид-19 )-ын түргэвчилсэн шинжилгээ хийх цэг нь өглөөний 10 цагаас 13 цагийн хооронд халдвартын эмнэлгийн урд талын өрөөнд хэвтэн эмчлүүлэх иргэдээс авч ажиллаж байна. Байрны хувьд олон хүнд үйлчлэхэд үүдний хэсэгтээ бүгдийг багтаах нөхцөл боломж дутагдалтай. Гэхдээ төрөх, яаралтай тусламжийн тасгууд дээр яаралтай тусламж үзүүлэх иргэд болон бусад цагаар хэвтэн эмчлүүлэх иргэдэд нэмэлтээр шинжилгээ авах үйл ажиллагааг зохион байгууулан ажиллаж байна. Аль болох иргэдийг хүлээлгэхгүй, цаг алдалгүй үйлчлэх тал дээр анхааран цаашид нөхцөл байдал хүндрэхэд шинжилгээ авах цэгүүдийг нэмэгдүүлэх хүн хүчээ дайчлах төлөвлөгөөтэй. Сувилагч, лаборант нар үндсэн ажлаа хийгээд шинжилгээн дээр дайчлагдан ажиллаж байгаа тул хоцрогдол байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ цаашид анхаарч ажиллахыг Нэгдсэн эмнэлгийн удирдлагад үүрэг болголоо.

“7059106 ТӨВ” 2021-04-22 16:48 Саналыг хаав.