Нийт саналын тоо
612
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Залуус хороололд амьдардаг иргэн байна. Гар утсанд СӨХ-ийн хураамж гээд 19000 төгрөг нэхэмжилсэн мессеж ирлээ. Үүнтэй холбоотой гомдол өгөх гэсэн юм. 1. Ган-Илч ХХК-аас манай гэрийн метр квадрат хэмжээний тухай мэдээлэл авсан гэж байна. Яагаад Ган-Илч ХХК хэрэглэгчийхээ хувийн үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг миний зөвшөөрөлгүйгээр хөндлөнгийн хүнд өгсөн байна вэ. 2. Говь сервис нэртэй СӨХолбоо гэж байгуулагдсан гэнэ. Энэ холбоо зөвшөөрлөө хаанаас авсан бэ. Тэр тухай мэдээлэл оршин суугчдад байхгүй байна. 3. Ямар ч гэрээ хэлцэл хийгээгүй байхад ингэж сарын хураамж гэж мөнгө нэхэмжилж байна. 4. Энэ асуудлын цаана олон иргэний эрх ашиг яригдах учир аймгийн Засаг даргад энэ асуудлаар хандаж байна.

“7059106 ТӨВ” 2021-01-21 11:31 Хөрөнгө оруулалт хөгжлиийн бодлогын хэлтэс -руу хуваарилав.

Э Мөнхзул 2021-01-22 13:03 Залуус хорооллын СӨХ нь 2021 оны 1-р сарын 8-ны өдөр Сайнцагаан сумын ЗДТГ-аас гэрчилгээ авсан. 2020 оны 12-р сарын 16-ны өдөр цахимаар иргэдтэй хуралдан Сууц өмчлөлийн холбооны дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 6 дугаар тогтоолоор баталсан үнэ тарифыг танилцуулан засвар үйлчилгээний зардал 1м2 талбайг 250-500 төгрөг байх ёстойгоос 291 төгрөг, цэвэрлэгээний хөлс 5000-10000 төгрөг байхаас 7000 төгрөг, орц хонгилын гэрэл, гэрэлтүүлэг 1150 төгрөгөөр баталсан байна. СӨХ нь Ган-Илч ХХК-тай хамтран ажиллах тул тухай оршин суугчдын байрны халаалтыг м2 тооцдог иймээс м2-ыг зөрүү үүсэхгүйгээс Ган-Илч ХХК-аас мэдээлэл аван м2-аар тооцсон. СӨХ мэдээллийг дэлгэрэнгүйгээр авах бол Залуус хорооллын 14-р байрны 2-р орцын В-1 давхрын 1 тоотоос аваарай гэж хариулах гэсэн боловч 99145148 дугаар холбогдох боломжгүй байна.

Э Мөнхзул 2021-01-22 13:05 СӨХ-ны холбоо барих утас 94243311

“7059106 ТӨВ” 2021-01-25 09:32 Саналыг хаав.