Нийт саналын тоо
616
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Улаанбаатар хотоос холбогдож байна. Манай ээж Сайнцагаан сумын 3 дугаар багийн иргэн Мижид овогтой Оюунцэцэг нь нойр булчирхайн үрэвсэлтэй гээд 4 жил аймгийн эмнэлгийн хяналтад байсан. Гэтэл цөсний чулуутай байна гээд 8 сарын сүүлээр цөсний хагалгаанд орсон 9 сард очиход царай нь их хар болсон, тэгээд бие нь дээрдэхгүй байсаар 10 сарын 6 хүртэл гэрээр боолт хийлгээд хяналтад байж байтал нойр булчирхайн дээр хар юм байна, яаралтай хот яв гээд үзүүлтэл нойр булчирхайн хорт хавдар 3 дугаар шатандаа орсон одоо биеийн байдал маш хүнд байна. Аймгийн эмнэлэгт 4 жил хяналтанд байсан байхад хорт хавдар болоод 3 дугаар шатанд орох болтол мэдээгүй байсан гэдэг нь аймгийн эрүүл мэндийн байгууллага юу хийж байсан бэ. Гомдолтой байна. Энэ талаар бүх юмаа бүрдүүлээд ЭМЯаманд хандах болно. Одоо ээж маань аймгийн хавдарын эмч Наранзулын хяналтад байгаа. Хорио цээртэй унаа машин явахгүй байгаа хэцүү үед хөөцөлдөж байж хотоос уураг өгч явуулаад хийлгэх гэтэл хавдарын эмч Наранзул уураг тариагаа өрхийн эмнэлэгт хандаж хийлгэ гэсэн юм байна гэтэл Боржгон мандал өрхийн эмнэлэг нь хийж өгөх боломжгүй гэсэн байна. Яагаад очиж тариа хийхгүй байна вэ. Гомдолтой байна. Хавдарын эмч Наранзул гэж сүрьеэгийн эмч хүн байдаг гэсэн. Аймгийн эмнэлгийн байгууллага эмч нарт гомдолтой байна.

“7059106 ТӨВ” 2021-01-12 16:25 Эрүүл мэндийн газар -руу хуваарилав.

Ишноов Ариунаа 2021-01-26 11:37 Сайнцагаан сумын 3-р багийн иргэн 11-11 утсанд 2020-1-12-ны өдөр ирүүлсэн гомдлыг хүлээн авч судлаад Нэгдсэн эмнэлэг, БМӨЭМТ болон Сайнцагаан сумын ЭМТ-үүдтэй холбоотой асуудлаар судлаж шалгалаа. Иргэн нь 2020 оны 1-р сараас эхлэн бие нь өвдөж эмнэлгээр үзүүлж оношлогоо, шинжилгээ эмчилгээ хийлгэж яваад 2020-10-03-нд үзүүлж хавдар сэжиглэгдэж онош тодруулахаар хот яваад нойр булчирхайн хавдар 3-р үедээ байна гэж оношлогдоод эмчилгээ хийлгэж байгаад орон нутагтаа эмчлүүлэхээр ирсэн байна. Одоо хавдрын эмч болон сумын эмчийн хяналтанд байна. Иргэн өөрөө уураг авч хийлгэхээр эмнэлэгт хандахад уян зүү тавьж хийх шаардлагатай сувилагч байхгүй байна сувилагч олчихбол хийгээд өгнө гэсэн шалтгаанаар очиж хийж өгөөгүй байна. Энэ нь хариуцсан ажилдаа хайнга сэтгэлгүй ажилласан алдаа дутагдал гэж үзэж байна. Иймд хариуцсан эмч, мэргэжилтэн байгууллагын удирдлагад эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах хавдар болон бусад зорилтот бүлгийн иргэдэд хяналтын карт нээж төлөвлөгөөтэй хянах хөнгөвчлөх эмчилгээг хавдрын эмчтэй хамтран хийх үүрэг чигэлэл өглөө. Хариуцлага алдсан эмчид хариуцлага тооцон ажиллаж дахиж ийм алдаа зөрчил гаргахгүй байхыг анхаарууллаа.

“7059106 ТӨВ” 2021-01-27 16:53 Саналыг хаав.