Нийт саналын тоо
616
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Жимс хүнсний ногооны лангуу ажиллуулдаг хүн байна. Хотоос бараагаа хөлдөөхгүй тээвэрлэхийн тулд жижиг оврын ачааны машинаар зөөдөг. Гэтэл хүнсний ачаа тээврийг 5тн-оос дээш хэмжээтэй машинаар зөөнө гэсэн шийдвэр гарсан. Энэ нь жижиг бизнес эрхэлдэг хүмүүст маш хүнд тусч бидний ажил зогсох дээр хүрээд байна. Аймгийн хэмжээнд эрүүл, шинэ хүнсний нарийн ногоо, жимсний хэрэгцээг бид хангаж байдаг боловч энэ байдлаас болоод жимс, нарийн ногооны хомсдол үүсээд байна. Жижиг оврын ачааны машинаар бараагаа татдаг 10 гаруй хүмүүс байдаг. Иймд энэ тал дээр анхаарч, урьд гарсан шийдвэрээ эргэн харж, бизнес эрхлэгчдээ дэмжсэн шийдвэр гаргахыг хүсч байна.

“7059106 ТӨВ” 2021-01-08 16:49 Хөрөнгө оруулалт хөгжлиийн бодлогын хэлтэс -руу хуваарилав.

Э Мөнхзул 2021-01-22 14:43 Жимс жимсгэнэ тээвэрлэх тээврийн машины даацыг 1,5 тонноос доош багтаамжтай бага оврын машинаар тээвэрлүүлэх шийдвэрийг гаргуулах хүсэлт ирүүлсэн. Аймгийн Онцгой комиссын хуралдаанд хүсэлтийг танилцуулж өмнө нь гарсан түр журмыг баримталж тээвэрлэлтээ хийх талаар хариу өгсөн. Түр журамд машины даацыг тодорхойлоогүй зөвхөн зориулалтын тээврийн хэрэгсэл гэсэн байгааг мэдэгдлээ.

“7059106 ТӨВ” 2021-01-25 09:33 Саналыг хаав.