Нийт саналын тоо
616
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Би 25б байранд 21 дэх жилдээ амьдарч байна. Манайх олигтой халдаггүй. Хүйтэн гэрт маш тухгүй. Гэртээ бойтог, эсгий таавчигтай, шөнөдөө 2, 3 давхар хөнжилтэй өвөлжиж байна. Одоо манайхаар хүн амьтан ч ирэхээ болилоо. Би эрүүл мэндийн газар ажилладаг. Ажил дээрээ ирээд пааран дээр гараа тавихад гар түлэм халуун байдаг. Гэтэл гэртээ нуруугаа гаргаад паар налаад хичнээн удаан суусан ч тэгж халдаггүй. Шалгалт энээ тэрээ хийгээд нэг юм чүүтэй айтай л халааж байна. Сарын өмнө хуучин хаан банкны 4 айлын сууцны хажуугийн дулааны оруулгын хэсэг нь задарсан. Халаалтын компани болон Дундговь-Ус ОНӨҮГ-т хэлсэн боловч бид хариуцахгүй өөрсдөө янзал гэсэн хариуг өгсөн. Бид өөрсдөөсөө мөнгө төгрөг өгч байж түр зуур тогтоосон. Ямар ч хариуцах эзэнгүй байна.

“7059106 ТӨВ” 2021-01-07 16:30 Хөрөнгө оруулалт хөгжлиийн бодлогын хэлтэс -руу хуваарилав.

“7059106 ТӨВ” 2021-01-11 12:09 2021 оны 1-р сарын 9-ний өдөр аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч, галлагааны Ган-Илч ХХК-ийн инженер, Дундговь-Ус ОНӨҮГ-ын инженер, Тэвшийнговь ХХК-ийн менежер, инженер, байцаагч, Эрчим хүчний зохицуулах зөвлөл, иргэдийн төлөөллөөс 14 хүн хүрэлцэн ирж халаалтын талаар санал солилцов. Уг хурлаар 1-рт Тэвшийнговь ХХК-ийн зуухны өгөлтийн шугамыг 65-700С хүргэж ажиллах, түлш болон галчин дээр анхаарч ажиллах. 2-рт ажлын хэсгийг бүрэлдэхүүнд иргэний төлөөлөл, цагдаа, галлагааны төлөөллийг оролцуулах, 3-рт зуухны усны алдагдал бууруулах талаар ажил зохион байгуулах гэсэн 3 асуудлыг шийдвэрлэсэн. ХОХБТХ-ийн мэргэжилтэн О.Мөнхзул

“7059106 ТӨВ” 2021-01-11 12:09 Саналыг хаав.