Нийт саналын тоо
494
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Би 12-р байранд амьдардаг. Говийн галаас халдаг. Халаалтын хувьд угаасаа жоохон муу халдаг ч сүүлийн 2, 3 шөнө огт халсангүй. Хаалга, цонх бамбарлаад маш хүйтэн байна.

“7059106 ТӨВ” 2021-01-07 09:26 Хөрөнгө оруулалт хөгжлиийн бодлогын хэлтэс -руу хуваарилав.

“7059106 ТӨВ” 2021-01-11 12:12 2021 оны 1-р сарын 6, 7-ны өдрүүдэд Тэвшийнговь ХХК-ийн 1-р зуух болон 12-р байрны оролтын шугамын температурыг үзэхэд 61-620С-тай, 5.2 ата даралттай байсан. Өргөдөл гаргасан 23-р тоотын халаалтыг үзэхээр утастахад иргэн гэртэй оруулах боломжгүй, жоохон хүүхэдтэй гэсэн хариу өгсөн. Мөн Х.Чирчинсүрэн 88016198 утастахад утсаа аваагүй. 10-р тоотын халаалтыг үзэхэд 590С-тай иргэн нь халаалт сайн байна гэсэн хариулт өгсөн. Уг үзлэгээр шалгалт хийн Тэвшийнговь ХХК-нд Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн даргын 2021 оны 1-р сарын 6-ны өдрийн 1/48 дугаартай албан бичгээр халаалтыг хэвийн горимоор ажиллуулах, түлшийг сайжруулах тухай чиглэл өгсөн. Мөн 2021 оны 1-р сарын 9-ний өдөр аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч, галлагааны Ган-Илч ХХК-ийн инженер, Дундговь-Ус ОНӨҮГ-ын инженер, Тэвшийнговь ХХК-ийн менежер, инженер, байцаагч, Эрчим хүчний зохицуулах зөвлөл, иргэдийн төлөөллөөс 14 хүн хүрэлцэн ирж халаалтын талаар санал солилцов. Уг хурлаар 1-рт Тэвшийговь ХХК-ийн зуухны өгөлтийн шугамыг 65-700С хүргэж ажиллах, түлш болон галчин дээр анхаарч ажиллах. 2-рт ажлын хэсгийг бүрэлдэхүүнд иргэний төлөөлөл, цагдаа, галлагааны төлөөллийг оролцуулах, 3-рт зуухны усны алдагдал бууруулах талаар ажил зохион байгуулах гэсэн 3 асуудлыг шийдвэрлэсэн. ХОХБТХ-ийн мэргэжилтэн О.Мөнхзул

“7059106 ТӨВ” 2021-01-11 12:12 Саналыг хаав.