Нийт саналын тоо
612
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Тэвшийн говь галлагаагаа хийхгүй байна. Шөнө 12 цагаас хойш халахгүй байна. Яг одоо гэрт 13 градус байна. Өөрсдөд нь хэлээд ямар ч нэмэргүй юм.

“7059106 ТӨВ” 2021-01-07 16:18 Хөрөнгө оруулалт хөгжлиийн бодлогын хэлтэс -руу хуваарилав.

“7059106 ТӨВ” 2021-01-11 12:11 2021 оны 1-р сарын 6, 7-ны өдрүүдэд Тэвшийнговь ХХК-ийн 1-р зуух болон 12-р байрны оролтын шугамын температурыг үзэхэд 61-620С-тай, 5.2 ата даралттай байсан. Өргөдөл гаргасан 23-р тоотын халаалтыг үзэхээр утастахад иргэн гэртэй оруулах боломжгүй, жоохон хүүхэдтэй гэсэн хариу өгсөн. Мөн Х.Чирчинсүрэн 88016198 утастахад утсаа аваагүй. 10-р тоотын халаалтыг үзэхэд 590С-тай иргэн нь халаалт сайн байна гэсэн хариулт өгсөн. Уг үзлэгээр шалгалт хийн Тэвшийнговь ХХК-нд Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн даргын 2021 оны 1-р сарын 6-ны өдрийн 1/48 дугаартай албан бичгээр халаалтыг хэвийн горимоор ажиллуулах, түлшийг сайжруулах тухай чиглэл өгсөн. Мөн 2021 оны 1-р сарын 9-ний өдөр аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч, галлагааны Ган-Илч ХХК-ийн инженер, Дундговь-Ус ОНӨҮГ-ын инженер, Тэвшийнговь ХХК-ийн менежер, инженер, байцаагч, Эрчим хүчний зохицуулах зөвлөл, иргэдийн төлөөллөөс 14 хүн хүрэлцэн ирж халаалтын талаар санал солилцов. Уг хурлаар 1-рт Тэвшийговь ХХК-ийн зуухны өгөлтийн шугамыг 65-700С хүргэж ажиллах, түлш болон галчин дээр анхаарч ажиллах. 2-рт ажлын хэсгийг бүрэлдэхүүнд иргэний төлөөлөл, цагдаа, галлагааны төлөөллийг оролцуулах, 3-рт зуухны усны алдагдал бууруулах талаар ажил зохион байгуулах гэсэн 3 асуудлыг шийдвэрлэсэн. ХОХБТХ-ийн мэргэжилтэн О.Мөнхзул

“7059106 ТӨВ” 2021-01-11 12:11 Саналыг хаав.