Нийт саналын тоо
616
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Аймгийн эмийн сангууд эмийн шинэ хөнгөлөлтөөр үйлчлэхгүй байна. Үйлчлүүлэгчид хуучин үнээрээ тооцож өгч байгаа мөртлөө баримтаа шинэ хямдарсан үнээрээ гаргаж өгч байна. Энэ хооронд мөнгөний зөрүү гараад байна. Эмийн санч цаанаасаа ийм байгаа гэсэн хариулт өгч байна. Яагаад ийм зохицуулалтгүй байна вэ. Холбогдох газар нь шийдэж хариу өгнө үү.

“7059106 ТӨВ” 2020-12-03 17:18 Эрүүл мэндийн газар -руу хуваарилав.

Ишноов Ариунаа 2020-12-08 11:17 2020 оны 11 дүгээр сарын 01-нд батлагдан гарсан Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлттэй олгох жагсаалтанд 43 нэр төрлийн эмийн үнийн дээд хязгаар, эм ханган нийлүүлэх байгууллагаас авдаг бөөний үнээс бага үнээр тогтоогдсон байсан тул эмийн сан 43 эмээр иргэдэд үйлчлэх боломжгүй бэрхшээл гарсан. Иймд Эрүүл мэндийн газраас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт эмийн сангаас эмийн үнийн хөнгөлөлттэй жороор үйлчлэх боломжгүй 43 нэр төрлийн эмийн үнэнд өөрчлөлт оруулах хүсэлтийг хүргүүлсэн. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2020 оны 12 дугаар сарын 01-нд баталсан эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх шинэ жагсаалтыг орон нутгийн эмийн сангуудад 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 12 цагт эмийн санд хүргүүлсэн байна. Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 485 дугаар албан бичгээр эмийн сангуудад ЭМДС-аас эмийн үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн үнийн дээд хязгаарын дүн иргэдэд олгож байгаа эмийн баримтын дүн зөрүүгүй олгож байхыг зөвлөв.

“7059106 ТӨВ” 2020-12-11 09:32 Саналыг хаав.