Нийт саналын тоо
612
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Өлзийт сумын цэцэрлэгийн засвар 8 сарын эхээр эхэлсэн боловч одоог болтол дуусаагүй байна. 11 сарын 1-нд ажиллана гээд ажил хүлээлцэх комисс ирсэн боловч 14 хоногийн хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна. Гэтэл одоо энэ үүрэг даалгавар гэдгийг мэдэж байгаа, хийж гүйцэтгэж байгаа хүн алга. Барилгын ажилчид дандаа согтуу байдаг. Хүүхэд цэцэрлэгт явахгүй бүтэн 1 улирал өнгөрлөө. Хүүхдийн эрх зөрчигдөж байна. Аймгийн удирдлага, БСУГ, ХОХБТХ, ГХБХБГ болон сумын удирдлага холбогдох хүмүүс дээр доороо яагаад энэ асуудлыг анхаарч, шаардаж ажиллахгүй байна вэ. Яаралтай арга хэмжээ авч хариу өгнө үү.

“7059106 ТӨВ” 2020-11-09 18:09 Хөрөнгө оруулалт хөгжлиийн бодлогын хэлтэс -руу хуваарилав.

“7059106 ТӨВ” 2020-11-11 17:16 Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар -руу хуваарилав.

Батжаргал Солонго 2020-11-25 21:56 Өлзийт сумын цэцэрлэгийн барилгын засварын ажлыг "Одда тайж" ХХК 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртлэх хугацаанд он дамжин гүйцэтгэхээр гэрээ байгуулсан бөгөөд тус компани дотоод нөөц бололцоогоо ашиглан 2020 оны 9 дүгээр сард ашиглалтад өгөх төлөвлөгөөтэй ажилсан боловч ажиллах хүчний дутагдал, компаний зохион байгуулалтаас шалтгаалан засварын ажил удааширч өнөөгийн нөхцөл байдалд хүрсэн. Захиалагчийн хяналт гүйцэтгэгч байгууллагаас засварын ажлыг эрчимжүүлэх талаар үүрэг даалгавар, шаардлагыг удаа дараа өгч ажилласан.

“7059106 ТӨВ” 2020-11-30 12:46 Саналыг хаав.