Нийт саналын тоо
612
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

1 дүгээр сургууль хойд талдаа машин ордог чиптэй хаалгатай. Түүгээр зөвхөн машинтай хүн л орж гардаг, Хажуугаар нь явган хүн ордог хаалга байхгүй учир хүүхдүүд төмрөнд ойрхон чихэлдэж гарах, доогуур нь шургаж гарах гэх мэт хэцүү байдалтай гарч ордог. Хойд талдаа үүнээс өөр хаалга байхгүй учир хүүхдүүд энэ хаалгаар орохоос өөр аргагүй байдаг. Үүнийг янзалж, явган хүний хаалга гаргаж өгөхийг тус сургуулийн захиргаанд уламжилж өгнө үү.

“7059106 ТӨВ” 2020-11-05 15:33 Боловсрол, соёл, урлагийн газар -руу хуваарилав.

Тогооч Оюунгэрэл 2020-11-10 10:58 Сургуулийн захиралтай холбогдож хүсэлтийг уламжилснаар хойд талдаа явган хүний хаалга гаргасан болно

Тогооч Оюунгэрэл 2020-11-10 10:58 Саналыг хаав.