Нийт саналын тоо
468
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Манай хүүхэд Говийн ирээдүй цогцолбор сургуулийн Догмидцэрэн багштай 5-р ангид сурдаг. Хүүхдийг минь ангийнхан нь өмссөн хувцас хунарыг нь шоолж, нийлж зодон, их гадуурхдаг. Ангийн багшид нь хэлэхээр би тэгээд яах ёстой юм гэдэг. Ноднин гэхэд л ангийнхан нь нийлж зодоод нүднийх нь доор гэмтээсэн. Тэгээд хөөцөлдөөд явтал танайх хэл ам хийлээ гээд байсан учир больсон. Манай хүүхэд 5-р анги байж одоо ч бичиж чаддаггүй, үсгээ мэддэггүй, эцэг эх нь зааж өгөөд, хичээлийг нь хийлгээд явуулдаг ч ангидаа очоод багшийнхаа заасныг ойлгодоггүй гэсэн. Миний хүүхэд 5 жилийн турш ингэж явлаа. Одоо яах ёстой вэ?

“7059106 ТӨВ” 2020-10-27 17:00 Боловсрол, соёл, урлагийн газар -руу хуваарилав.

Тогооч Оюунгэрэл 2020-11-06 11:50 БСУГазар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газартай хамтрсан 4 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллалаа. Энэ хүрээнд ангийн сурагчид, эцэг эхчүүдээс асуулга, судалгаа авч анги удирдсан багш гомдол гаргасан эцэг эх хүүхэдтэй ярилцлага хийж гомдолд тусгагдсан асуудлуудыг тодруулан дүгнэлт гаргалаа. Мөн ангийн сурагчидад нөлөөллийн сургалт зохион байгууллаа. Дүгнэлтийг холбогдох хүмүүс болон байгууллагат хүргүүлэх болно.

Тогооч Оюунгэрэл 2020-11-06 11:56 Саналыг хаав.

Тогооч Оюунгэрэл 2020-11-06 12:18 Саналыг цуцлав.

Тогооч Оюунгэрэл 2020-11-06 12:18 Саналыг дахин нээв.

Тогооч Оюунгэрэл 2020-11-06 12:22 БСУГ, ГБХЗХГ-ын мэргэжилтнүүд хамтран тухайн ангийн хүүхдүүд, сурагчдын эцэг эхээс санал асуулга авах, сурагч, эцэг эх, ангийн багштай уулзаж ярилцах зөвлөгөө өгөх, ангийн сурагчдад Үе тэнгийн дарамтын талаар сургалт зохион байгууллаа. Энэ асуудалтай холбогдуулж гарсан дүгнэлт, цаашид хэрэгжүүлэх ажлын зөвлөмжийг холбогдох хүмүүст албан бичгээр хүргүүлэх болно.

Тогооч Оюунгэрэл 2020-11-06 12:22 Саналыг хаав.