Нийт саналын тоо
468
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Би Өлзийт мандал өрхийн эмнэлгийн жолооч байна. Баруун талаар дуудлаганд явах гэхээр баруун тийшээ гарах бүх замыг хаасан учраас дуудлагандаа явж чадахгүй хэцүү байна. Яаралтай дуудлага гарвал яаж ч чадахааргүй байна. Сая замын инженерт нь хэлсэн ямар ч боломж байхгүй гэх юм. Бид яах вэ? Баруун тийшээ гарах гарц хайж 5, 6 км явж байна. Зөвхөн зам янзалж байгаа газраа хаагаад тэмдэг тэмдэглэгээ хийгээд яваад байж болдоггүй юм уу?

“7059106 ТӨВ” 2020-10-26 12:06 Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар -руу хуваарилав.

Батжаргал Солонго 2020-11-09 11:54 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 30-ны өдөр хүртэл 2,8 км авто замын бүх гарцыг хааж асфальт бетон хучилтын ажил хийсэн. 10 дугаар сарын 31-ний өдрөөс гарцыг нээсэн хэвийн зорчиж байна.

“7059106 ТӨВ” 2020-11-11 17:06 Саналыг хаав.