Нийт саналын тоо
468
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Хот хоорондын замаа засдаггүй юм гэхэд аймаг доторх хэдхэн км замыг засч болдоггүй юмуу. Мандал сургууль явдаг зам, Хүнсний зах орчмын зам, 2 дугаар сургуулийн баруун талын зам, Хар овооны энгэрийн зам гэх мэт замуудыг засч сайжруулмаар байна.

“7059106 ТӨВ” 2020-10-04 21:19 Хөрөнгө оруулалт хөгжлиийн бодлогын хэлтэс -руу хуваарилав.

Отгонпүрэв Мөнхзул 2020-10-22 12:24 88864864 утсаар Г.Мөнхзаяа иргэнтэй "Аймгийн Засаг даргын 2020 оны 5-р сарын 28-ны өдрийн 6 дугаар зөвлөлийн хурлаар 2020 оны замын сангийн хөрөнгөөр хийгдэх 3 ажлыг танилцуулсан боловч, 2 ажлыг дэмжин 1 ажлын аймгийн төвийн авто замын эвдрэлийг засварлахаар өөрчлөх шийдвэр гарсан. Үүний дагуу 2020 оны 6-р сарын 10-ны өдөр аймгийн төвийн авто замын эвдрэлийг хэмжихэд 578м2 талбайг засварлах судалгааг гарган аймгийн Засаг даргад танилцуулан төсвийг хийлгэн тендерийг зарлуулан “Дэвжих-Эрдэнэ” ХХК-тай гэрээ байгуулан 80 хувийн гүйцэтгэлтэй байна." хариуг өгсөн.

“7059106 ТӨВ” 2020-10-24 10:16 Саналыг хаав.