Нийт саналын тоо
616
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Дундговь аймгийн Хулд сумаас холбогдож байнаа. Манай сумын Уул багийн нутагт баазын худаг гэж гүний худаг байдаг. Би энд ногоо тарьдаг байсан. Дүү маань өнгөрсөнөөс хойш сүүлийн 2 жил ногоо тарьж чадаагүй. Энэ жилээс энэ хавийн айлууд нийлж ногоогоо тарья гэсэн боловч энэ худгийг түшиглэж ванн барина гээд байна. Бүр газрыг ухсан барьж байна. Багийн дарга Мөнх-Эрдэнэ гэж хүн малчдаас асуусан гээд байгаа боловч огт асуугаагүй байж би мэдэж байна гээд элдвээр доромжилж, загинаад байна. Энэ асуудлыг яаж шийдвэрлэх вэ?

“7059106 ТӨВ” 2020-09-18 10:32 Хулд -руу хуваарилав.

“7059106 ТӨВ” 2020-09-18 10:32 Хүнс, хөдөө аж ахуйн газар -руу хуваарилав.

“7059106 ТӨВ” 2020-09-18 13:04 Хөрөнгө оруулалт хөгжлиийн бодлогын хэлтэс -руу хуваарилав.

“7059106 ТӨВ” 2020-09-25 18:34 Дундговь аймгийн Хулд сумын ЗД-ын 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1/168 тоот албан бичгээр дараах хариу ирүүлсэн байна. "Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил" төсөл, сумын хамтарсан хөрөнгө оруулалтаар Уул багийн Базын худаг нэртэй газар мал угаалгын ванн барихаар өмнө худаг эзэмшигч ойр нутагладаг малчдад мэдэгдэн батлагдсан цэгт гүйцэтгэгч компани 9 сарын 18-аас ажил эхэлсэн боловч 1 малчин худаг эзэмшигч иргэн З.Чулуунцэцэг гомдол хүсэлт гаргаж энэ дагуу сумнаас ажлын хэсэг гарч, газар дээр нь очиж уг газарт бариулахаар шийдсэн боловч иргэн, гүйцэтгэгч нар аймгийн холбогдох газарт хандан хүсэлт гомдол гаргаж энэ талаар аймгаас ирүүлсэн чиглэлийг харгалзан уг газраас урд зүгт 10 км орчим Цагаан жирэм гэдэг газар ванн барихаар газрын асуудлыг шийдвэрлэсэн болохыг уламжлая"

“7059106 ТӨВ” 2020-09-25 18:34 Саналыг хаав.