Нийт саналын тоо
455
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Би Сайнцагаан сумын 7-р багийн иргэн. Хүүхдээ хамрах тойргийн дагуу 1-р сургуульд бүртгүүлэх гэсэн чинь 4-р сард хүүхдийнхээ мэдээллийг багийн дарга нараас авсан. Тэр мэдээллээрээ л авна. Анги дүүрсэн учир элсэлт авахгүй гэсэн. Өөр сургууль дээр очихоор харьяаллынхаа дагуу л хүүхдүүдээ авна гээд байна. Энд 2, 3 хүүхэд сургуульд бүртгүүлж чадахгүй сургуулийн гадаа зогсож байна. Энэ хүүхдүүд одоо сургууль завсардах уу? Яаж шийдвэрлэх вэ?

“7059106 ТӨВ” 2020-08-19 15:20 Боловсрол, соёл, урлагийн газар -руу хуваарилав.

Тогооч Оюунгэрэл 2020-09-01 19:59 ЭДЦС-ийн удирдлагуудад тойргийн харьяалалтай хүүхдүүдийг чирэгдэл үүсгэлгүй авах талаар утсаар холбогдож чиглэл өгсөн. Гомдол гаргагч иргэнтэй холбогдож мэдээлэл авах, асуудлыг тодруулах, шийдвэрлэх гэсэн боловч бүртгүүлсэн утас нь ашиглалтанд байхгүй байна.

Тогооч Оюунгэрэл 2020-09-01 19:59 Саналыг хаав.