Нийт саналын тоо
455
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Өнгөрсөн жил 4, 6-р цэцэрлэгийн хойд засмал замаар үерийн суваг хийсэн. Гэтэл саяны 1 өдрийн борооноор хийсэн сувгаараа үерийн ус орж амжихгүй замаар дүүрэн ус урсаж байна. Хийсэн газраар нь янзлуулах ёстой юу? Хаана хандаж шийдвэрлэх вэ?

“7059106 ТӨВ” 2020-08-14 12:17 Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар -руу хуваарилав.

Батжаргал Солонго 2020-08-27 11:16 Мандалговь хотын инженерийн бэлтгэл арга хэмжээнд 6,5 тэрбум төгрөгийн өртөг бүхий 7,68км үерийн хамгаалалтын далан суваг шаардлагатай байгаа бөгөөд эхний ээлжид 1,424 тэрбум төгрөг батлагдаж "Химон констракшн" ХХК 1,2 км далд сувгийн ажил гүйцэтгэсэн. Үерийн хамгаалалтын далан сувгийн дуусгаж ашиглалтад оруулахад 5,1 тэрбум төгрөг нэмж шаардлагатай. Энэхүү хөрөнгө 2020 онд шийдэгдээгүйгээс байгууламжийн бүрэн ашиглалтад ороогүй байна.

“7059106 ТӨВ” 2020-08-27 13:07 Саналыг хаав.