Нийт саналын тоо
455
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Комын урд талын 48-р байрны дээвэр дээр 12-ны өдөр орсон борооны ус тогтоод, дээд талын айлуудруу нэвтэрч орлоо. Дээвэр дээр гарч үзэхэд усны хаялагыг битүүлсэн байдалтай байна. Манайх шинээр дүүжин тааз хийлгэсэн боловч борооны усаа зайлуулахын тулд таазаа сэтэлсэн. Энэ хохирлыг хэнд хандаж, яаж шийдвэрлэх вэ? Ямар комисс хүлээж авдаг вэ?

“7059106 ТӨВ” 2020-08-13 11:07 Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар -руу хуваарилав.

Батжаргал Солонго 2020-08-27 11:26 Сайнцагаан сумын 14-р байрны гадна фасадны засварын ажлыг "Ерөө эрдэс" ХХК 113,4 сая төгрөгөөр хийж гүйцэтгэж 2019 оны 10 сард ашиглалтад оруулсан. Энэ төсөвт барилгын дээврийн засварын ажил тусгагдаагүй. "Сууц өмчлөгчдийн эрхзүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай" хуулийн 13.2.4 болон 16-р зүйлд дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээг сууц өмчлөгчид хариуцахаар заасан байдаг. Тус байрны дээврийн засварын ажлыг 2021 онд хийхээр төлөвлөөд байна.

“7059106 ТӨВ” 2020-08-27 13:07 Саналыг хаав.

Батжаргал Солонго 2020-09-03 10:31 14 дүгээр байрны оршин суугчийн гаргасан өргөдлийн дагуу 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр тус байрны дээвэр дээр гарч үзэхэд барилгын дээвэр муудсан, их хэмжээний шар шавар асгасан байв. Бороо их орсны улмаас дээвэр дээр асгасан шавар урсаж дээврийн ус зайлуулах цоргонуудыг битүүрүүлсэн байдалтай байв. Үүний улмаас дээвэр дээр борооны ус тунаж, доод айл руу ус нэвчих нөхцөл үүсгэсэн байна. 2019 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тус байрны гадна фасадны засварын ажил хийгдсэн бөгөөд тус ажлын төсөвт ус зайлуулах хоолойн ажлын төсөв тусгагдаагүй байсан болно. "Сууц өмчлөгчдийн эрхзүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай" хуулийн 13.2.4 болон 16-р зүйлд дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээг сууц өмчлөгчид хариуцахаар заасан байдаг тул засвар үйлчилгээг ошин суугчид хариуцна.