Нийт саналын тоо
455
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Эрдэнэдалай сум 1350 орчим малчин өрхтэй. Үүнээс энэ жил 210 нь ноосны урамшуулал авсан. Үлдсэн 1100 гаруй малчин өрх ноосны урамшуулал огт авч чадаагүй байна. Ноосоо тушаасан үедээ хоршооноосоо паданаа авах гэсэн боловч энэ жил ноосны урамшуулал орохгүй гэсэн гээд падан бичээгүй. Сумын хөдөө, аж ахуй хариуцсан ажилтан ноосны урамшууллын талаар малчдад ямар нэгэн мэдээлэл өгөөгүй. Олон өрх урамшууллаа авч чадаагүй хохирсон талаар хариуцсан мэргэжилтэн, сумын Засаг даргад хэлсэн боловч малчдад зар хүргэсэн, ченжийн буруу гэх зэргээр хариу өгч байна. Сүүлдээ утсаа ч авахаа больсон. Малчдад зар хүргэсэн юм бол яагаад сумын малчин өрхийн 20 хүрэхгүй хувь нь л ноосны урамшуулал авсан бэ? Үлдсэн өрхүүдэд мэдээлэл хүргэх өөр боломж байгаагүй юу? Энэ 1100 гаруй өрхийн хохирлыг хэн барагдуулах вэ?

“7059106 ТӨВ” 2020-06-03 15:35 Хүнс, хөдөө аж ахуйн газар -руу хуваарилав.

“7059106 ТӨВ” 2020-06-04 10:21 Хүсн, хөдөө аж ахуйн газар: Засгийн газрын 2019 оны 9-р сарын 4-ний өдрийн 343 дугаар тогтоолын дагуу Хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулалын материалыг журмын дагуу Сумын түвшинд 8-р сарын 15-ний дотор холбогдох анхан шатны баримтыг малчдаас үнэн зөв хүлээн авч нэгтгэдэг. Уг хугацаанаас хэтэрсэн тохиолдолд урамшууллын материалыг хүлээж авах боломжгүй. Урамшууллын материалыг хүлээн авахаас өмнө иргэдэд аль болох хүртээмжтэй байдлаар сумынхаа түвшинд зар мэдээллийг хүргэж ажилладаг. Өнгөрсөн онд Эрдэнэдалай сумын хувьд Тамгын газрынхаа албан ёсны цахим хуудас болон сумын Тамгын газрын мэдээллийн самбарт материал хүлээж авахаас 14 хоногийн өмнө зар мэдээллийг байршуулж ажилласан бөгөөд нийт 318 малчны мэдээлэл нэгдсэн санд орж урамшууллаа авсан. Малчид ноос тушаасан итгэмжлэгдсэн төлөөлөгчтэйгөө тохирч урамшууллын мөнгийг нэмж бэлнээр тооцоо хийх, эсвэл үйлдвэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн буруу мэдээлэл өгөх болон авах зэрэг алдаанаас болж падаан бичүүлээгүй тохиолдлууд гарч байгаа бөгөөд дээрх тохиолдолд малчин таны болон төлөөлөгчийн хариуцлагаас хамаарах асуудал болно. Төрийн байгууллагын хувьд зар мэдээллээ нээлттэй хүргэж, холбогдох хугацаанд материал бүрдүүлж өгсөн малчны мэдээллийг дээд газарлуу хүргэн урамшууллыг олгох үүрэгтэй. Ноосны урамшуулал олгох ажил нь 2012 оноос эхэлсэн ажил бөгөөд малчин бүр мэддэг, урамшууллаа авдаг болсон. Мэдээллийн эрин болсон өнөө үед малчид маань өөрсдөө мэдээллээ сайн харж, мэдэхгүй ойлгохгүй зүйл гарвал холбогдох байгууллага болон мэргэжилтнээс албан ёсны заавар зөвлөгөөг авах ёстой гэдгийг сануулж байна.

“7059106 ТӨВ” 2020-06-04 10:21 Саналыг хаав.