Нийт саналын тоо
616
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Аймгийн зүүн хойд постон дээр цааш гарахад Дундговийн дугаартай машинаас хураамж авах нь зөв үү буруу юу. Мөнгө хураадаг эрэгтэй ажилтан нь авахгүй байсан. Харин 4 сарын 18-ны өдөр ажиллаж байсан эмэгтэй ажилтан нь хураамж авах ёстой гээд авч байна. Аль шийдвэр нь зөв юм бэ. Тодруулж өгнө үү.

“7059106 ТӨВ” 2020-04-20 17:09 Хөрөнгө оруулалт хөгжлиийн бодлогын хэлтэс -руу хуваарилав.

“7059106 ТӨВ” 2020-04-21 15:43 Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 12-р сарын 7-ны өдрийн 274-р тушаалаар баталсан “Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах журам”-нд 2 талд мөнгө хураадаг. Хяналтын пост уг журмыг хэрэгжүүлэн ажиллах болно. Таньдаг хүнээсээ мөнгө авахгүй байгаа тал дээр хяналтыг тавьж ажиллах болно.ХОХБТХ-ийн мэргэжилтэн О.Мөнхзул

“7059106 ТӨВ” 2020-04-21 15:43 Саналыг хаав.