Нийт саналын тоо
442
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Баянжаргалан сумаас холбогдож байна. Сая архины хорио тавигдаад манай суманд архидалт арай хэтэрч байна. Цаг агаар дулаарч, ноолуурын үе болж байгаатай холбоотой хүмүүс дөрөв, таваараа бөөгнөрч хаа хамаагүй архи ууж байа. Өвчний хорио цээртэй байгаа энэ үед бөөгнөрөл их үүсч, эмх замбараагүй байна. Архи зарахыг дахин хориглож болохгүй юу.

“7059106 ТӨВ” 2020-04-02 13:50 Хууль, эрх зүйн хэлтэс -руу хуваарилав.

“7059106 ТӨВ” 2020-04-03 18:41 ХЭЗХ-ээс хариу ирэв: "Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан аймгийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэхийг хориглосон хугацаанд зарим иргэд өдөр, шөнө үл хамааран гар дээрээс буюу гэрээр стандартын шаардлага хангахгүй архи, согтууруулах ундааг худалдаалах явдал гарч, улмаар нэмэгдэж иргэд, олон нийтээс холбогдох дүрэм, журмын дагуу зохих зөвшөөрөлтэй газруудыг цагийн хязгаартай ажилуулах тухай хүсэлтийг удаа дараа гаргах болсон. Иймд аймгийн ЗД-ын А/85 захирамжаар 4 сарын 30-ны дуустал 09-с 15 цаг архи зарж байхаар мөрдүүлж байна. "

“7059106 ТӨВ” 2020-04-03 18:41 Саналыг хаав.