Нийт саналын тоо
442
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Манай эхнэр МХГ-т ажилладаг. 7 болон 2 настай хүүхэдтэй, одоо жирэмсэн. Гэтэл Улсын Онцгой комиссоос гарсан 0-12 насны хүүхэдтэй хүмүүсийн ажлын цагт өөрчлөлт орж богиносгосон цагаар ажиллах шийдвэр зөрчигдөж ажлаа хэвийн хийсээр байна. Улсын онцгой комиссоос давсан шийдвэрийг энд гаргаж байна. Үүнийг шийдвэрлэж өгнө үү.

“7059106 ТӨВ” 2020-04-02 13:45 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс -руу хуваарилав.

“7059106 ТӨВ” 2020-04-06 18:08 МХГ-ын 132 тоот албан бичгээр дараах хариуг ирүүллээ: "Короно вирус олон улсад тархаж буй үед улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ЭМЯ, ОБГ, МХГ, ЦЕГ зэрэг байгууллагууд системийнхээ хэмжээгээр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж 24 цагаар ажиллаж байна. Энэ хүнд үед мэргэжлийн хяналтын байгууллага нь төрөл бүрийн мэргэжилтэй боловсон хүчин /эрүүл ахуй/ дутагдалтайн дээр олон нийтийг эрсдэлээс хамгаалах, хяналт тавих үүрэгтэй тэргүүн фронтод төрд өргөсөн тангарагаа биелүүлж, олон албан хаагч илүү цагаар ажил үүргээ гүйцэтгэж байгаа ч УОК-ийн 6 дугаар тогтоолыг гарсан өдрөөс дотоод нөөц бололцоогоо дайчлан 0-12 настай хүүхэдтэй иргэдийг өдөрч ажиллах цагийг 2 цагаар богиносгож 6 цаг ажиллуулж үр хүүхэдтэйгээ ажиллах цагийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Дарга Ш.Төрбат"

“7059106 ТӨВ” 2020-04-06 18:08 Саналыг хаав.