Нийт саналын тоо
442
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Гурвансайхан суманд төрийн албан хаагчиддаа хөлслүүлдэг байр байдаг. Сар бүр түрээсээ төлөөд амьдардаг төрийн албан хаагч байна. Энэ жил түрээсийн үнээ нэмсэн. Гэтэл бие засах, угаадас асгах газаргүй байдаг. Түрээсийн хураамжаараа урсгал засвар огт хийдэггүй. Тийм байж түрээсээ нэмчихлээ. Төрийн албан хаагч бидний орон байрны асуудал ийм байдалд байна. Аймгийн ИТХ-аар түрээсийн үнийг хэлэлцдэг гэж байна. Энэ талаал холбогдох газар нь уламжилж өгнө үү

“7059106 ТӨВ” 2020-03-31 11:33 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс -руу хуваарилав.

“7059106 ТӨВ” 2020-04-01 19:29 Гурвансайхан сумын ЗДТГ-ын 2020 оны 03 сарын 31-ны өдрийн 3/130 албан тоотоор дараах хариу ирсэн байна. "ЗДТГ-т бүртгэлтэй 4 айлын 2 орон сууцыг төрийн албан хаагч нарт түрээслүүлдэг бөгөөд 2020 оны 12 сарын 31 хүртэл хугацаанд аймгийн ИТХТ-ийн 2017 оны 9 срын 19-ний өдрийн 51 тоот тогтоолын дагуу бусад байгууллагын албан хаагчдыг дэмжих зорилгоор түрээсийн м2-ийн төлбөрийг өөрийн байгууллагын ажилтны тарифаар бодон м2-ийг 800 төгрөгөөр тооцон ажиллаж байсан. Гэвч ОНӨГ-аас бусад байгууллагын ажилтныг өөрийн байгууллагын албан хаагчийн тарифаар авсан байна гээд гэрээг шинэчлэх үүрэг чиглэл өгсөн. Аймгийн ИТХТ-ийн 2020 оны 01 сарын 24-ны 07 тоот тогтоолын дагуу түрээсийн байрны жишиг үнэ батлагдсаны дагуу м2-ийн үнийг 1500-аар тооцон гэрээг шинэчлэн ОНӨГ-аар батлуулан түрээсийг авч байгаа болно. 2020 оны 1 сард түрээслэгчидтэй уулзан тухайн байранд ойр байрлах сумын нэгдсэн бохирын 1 худгийг хариуцан шүүр тавин хоггүй угаадас хийж байхаар бүгд тохирон шийдвэрлэсэн. Цаашид ОО-ын асуудлыг шийдэхийн тулд 2020 оны ОНХС-аас 80 сая төгрөгийн өртөгтэй халуун ус, ОО-ийг түрээсийн 2 байрны хажууд барихаар газрыг шийдвэрлэн тендер зарлагдах шатандаа явж байна. Сумын ЗДТГ хууль зүйн үндэслэлгүйгээр байрны түрээсийн мөнгийг нэмээгүй бөгөөд түрээсийн орлогын 30 хувийг аймагруу төвлөрүүлж 70 хувь нь ЗДТГ-ын төлөвлөгөөт орлого болон зохих журмын дагуу зарцуулагддаг. 2020 оны байгууллагын орлогоор эзэнгүй байгаа 1 айлын байрыг засварлахаар төлөвлөж байгаа болно. Дарга Б.Энхтуяа"

“7059106 ТӨВ” 2020-04-01 19:29 Саналыг хаав.