Нийт саналын тоо
434
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Би Гурвансайхан сумын 2-р багийн иргэн. Өнгөрсөн оны 3 сард дундын эзэмшлийн газрын хороо бууцны маргааны асуудлаар өргөдөл өгсөн боловч одоо болтол шийдэгдэхгүй байна. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар болон Мэргэжлийн хяналтын газраас сумын болон багийн засаг даргад яаралтай шийдвэрлэж өгөх талаар зөвлөмж өгсөн. Дундын эзэмшил гэсэн хурлын протокол ч байна. Гэтэл одоо хүртэл шийдвэрлэж өгөхгүй юм. Сумын удирдлагатай уулзах гээд очихоор байдаггүй, утсаар ярихаар өнөөдөр, маргааш гэж хойшлуулаад хариу өгөхгүй юм. Гомдолтой байна. Хаана хандаж, яаж шийдвэрлэх ёстой вэ?

“7059106 ТӨВ” 2020-01-31 11:00 Гурвансайхан -руу хуваарилав.

“7059106 ТӨВ” 2020-03-24 17:42 Гурвансайхан сумын Засаг даргын 02 сарын 12-ны өдрийн 1/67 тоот албан бичгээр 2 дугаар багийн иргэн Х.Чулуунцэцэгт ирүүлсэн гомдлын дагуу хариуг өгсөн. (Тухайн “Хөтөл” нэртэй газарт газар эзэмших шийдвэр, Газар эзэмших эрхийн гэрчилгээг олгоогүй болно)

“7059106 ТӨВ” 2020-03-24 17:42 Саналыг хаав.