Нийт саналын тоо
431
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Дундговийн улсын чанартай авто замын талаар мэдээлэл өгмөөр байна. Аймгаас Луус орох замд замын ухмалтай газар цас хунгарлаж авто зам бөглөрч нэг урсгалтай болсон байна. . Луусаас цааш Хулд орох автозам нь маш эвдрэлтэй осол аваар гарах нөхцөл бүрдсэн байна. Үүнийг хариуцдаг, холбогдох газрууд нь арга хэмжээ авах хэрэгтэй байна. Улаанбаатар авто зам ХХК-ны хийсэн засвар маш чанаргүй байна. Ер нь аймгийн төвийн замыг хүйтэрсэн хойно нь нөхсөн. Энэ бол хавар болохоор эргээд л зам эвдрэнэ. Ийм чанаргүй зүйл хийж хөрөнгө санхүү, гарздаж байгаад удирдлагууд анхаараачээ. Мөн улсын чанартай замууд дээр бие засах газартай болгох хэрэгтэй байна. Нэг шуудангийн автобусс зогсоход 30-40 хүн бууж бие засдаг, хөдлөөд явахад газар нь ОО-ын цаасаар дүүрээд цайраад үлддэг. Холбогдох сумдын Байгаль орчны байцаагчид, удирдлагууд юу хийж байна вэ. Авто замын талаар холбогдох дарга нар шат шатандаа арга хэмжээ авч ажиллана уу.

“7059106 ТӨВ” 2020-01-08 10:43 Хөрөнгө оруулалт хөгжлиийн бодлогын хэлтэс -руу хуваарилав.

“7059106 ТӨВ” 2020-01-26 18:11 Авто замын машин механизм ХХК-ийн АО201 дугаартай УБ-Мандалговь 98,2км АО202 дугаартай Мандалговь-Даланзадгад чиглэлийн 154км улсын чанартай нийт 254,2км хатуу хучилттай авто зам, замын байгууламжийг хариуцан ажилладаг. Мандалговь хотоос Луус сум хүртэлх цас хунгарлаж нарийссан хэсгийг 2019 оны 12-р сарын 30, 31-ний өдөр, 2020 оны 1-р сарын 12-ны өдөр тус автогрейдер гаргаж цас түрж, хуссан. Луус сумаас Хулд сум хүртэлх эвдрэлтэй хэсэгт 2-р сар буюу цагаан сарын баяраас өмнө хүйтэн асфальтбетон, шороогоор нөхөөс хийхээр төлөвлөж байна. Тухайн замын бригдах үеийн чанар, хүнд даацын тээврийн хэрэгслийн тээвэлэлт /нүүрс/ гүйцэтгэснээс шалтгаалан эвдрэл үүссэн юм. Улсын чанартай авто замын дагууд бие засах газартай болох таны саналыг зөв зүйтэй саналыг дэмжиж байна. Анхаарч ажиллах болно. Орон нутгийн авто замын засварын ажлыг Өлзий хутагийн наран ХХК нь 1672м2 талбай нөхөөсийн засварын ажил хийхээс 369,8 м2 хийсэн ажил нь стандарт бус чанаргүй хийгдэж гэрээний дүнгээс хассан. Мөн 427,55м2 ажил хийгдээгүйг гэрээний дүнгээс хассан 874,65 м2 болон нэмэлтээр 1697,37м2 нөхөөсийн ажил стандартын дагуу хийж хүлээлгэн өгсөн.

“7059106 ТӨВ” 2020-01-26 18:11 Саналыг хаав.