Нийт саналын тоо
434
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Луус суманд малчиддаа 7500 төгрөгөөр 1 айлын 10 боодол өвс өгнө гэсэн боловч авахаар очиход өвс нь дууссан байна. Яагаад ингэж жигд тараахгүй байна вэ. Үүнийг тодруулж уламжилж өгнө үү.

“7059106 ТӨВ” 2020-01-07 14:20 Луус -руу хуваарилав.

Ёндон Дарьсүрэн 2020-01-08 10:31 Манай сум 2019 оны намар фондондоо 1100 боодол өвсийг нэг бүрийг нь 8500 төгрөгөөр авч нөөцөлсөн. Малчид өвс тэжээл авах саналаа удаа дараа ирүүлсээр байсан тул 1 өрхөд 10 боодол өвс хуваарилан нэг бүрийг нь 8500 төгрөгөөр 110 өрхөд борлуулаад дууссан.Жилийн эцсийн тооллогоор манай суманд Малчин өрх 362, мал бүхий өрх 56 тоологдсон.Үлдсэн өрхүүдэд дахин татан авалт хийж тараахаар шийдээд байна. Засаг даргын орлогч Ц.Бормаам

“7059106 ТӨВ” 2020-01-08 12:53 Саналыг хаав.