Нийт саналын тоо
612
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Өндөршил сумын хүн эмнэлэг 2019 оны 11 сарын 22-нд үйлчлэгчийн ажлын байр зарлаад 11 сарын 29-нд хэлэлцээд эхний шалгарсан 2 хүнийг ажилд авсан боловч нэг хүн нь ажиллаагүй. Би 3 дугаарт байсан бөгөөд намайг ажилд авах ёстой байтал санал асуулга авна гээд миний ард байсан хүнийг ажилд авсан. Энэ талаар Эрдэнэчулуун эмчид хэлсэн боловч эмнэлгийн эмч, нийгмийн ажилтан, шинээр ажилд орсон үйлчлэгч нартай үйл ойлголцох байдал үүсээд намайг сумын цагдаад мэдэгдсэн байна. Би байнгын эм тариатай байдаг өвчтэй хүүхдээ асардаг, ажилд орохыг л хүссэн. Гэтэл энэ байдлаас болоод хүүхдийнхээ эм тариаг ч очиж авч чадахгүйд хүрээд байна. Энэ асуудлыг зохих газар уламжилж шийдэж өгнө үү.

“7059106 ТӨВ” 2019-12-17 11:50 Эрүүл мэндийн газар -руу хуваарилав.

Ишноов Ариунаа 2019-12-19 15:48 Эрүүл мэндийн даргатай холбогдож тухайн иргэнийг ажлын байраар хангахаар боллоо. Тухайн иргэнд утсаар мэдэгдэв.

“7059106 ТӨВ” 2019-12-19 17:34 Саналыг хаав.