Нийт саналын тоо
431
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Намайг Амгалан гэдэг. Манай байшинд 20-21-нд шилжих шөнө түймэр гарсан. Би сэтгэл санаагаар хямраад, цээж давчдаад Дэлгэрхангай эрүүл мэндийн төвд очоод Саруулжаргал эмчид үзүүлж хэвтэхээр болсон. Эмнэлэг 5 хоносны дараа танд хийх эмчилгээ байхгүй учраас гар гэсэн. Би хэвтэж байх хугацаандаа Дашсүрэн эмчид 1 удаа, өөрөө өрөөнд орж 1 удаа даралтаа үзүүлсэн. Эмнэлгээс гарах өдөр миний даралт 170, 100 байсан. Гэтэл Саруулжаргал эмч тоонд явсан гэх юм. Миний биеийн байдал тавхан хоногийн эмчилгээнд дарагдаа ч үгүй. Эрүүл мэндийн төвийн эмчилгээ үйлчилгээнд маш их доголдол байна. Хэн, яаж шалгадаг юм бэ? Шийдвэрлэх газарт нь уламжилж өгнө үү.

“7059106 ТӨВ” 2019-12-12 17:59 Эрүүл мэндийн газар -руу хуваарилав.

Ишноов Ариунаа 2019-12-23 11:07 Тухайн иргэний гомдлын мөрөөр тус сумын эрүүл мэндийн төвийн дарга Саруулжаргалтай ярьж өвчний түүхийг авчруулан хянаж үзээд эмчлэгч эмч Саруулжаргал болон Дашцэрэн нартай ярьж тодруулга хийсэн. Хяналтын явцад өвчтөнөө дутуу үзэж үнэлсэн, эмчилгээ стандартын дагуу хийгээгүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн тул иргэн Амгаланд дахин үзэж эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж эргэн мэдэгдэх үүрэг даалгаврыг өгч, ажлаа сайжруулж ажиллах чиглэл анхааруулгыг өглөө.

“7059106 ТӨВ” 2019-12-26 14:23 Саналыг хаав.