Нийт саналын тоо
418
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Адаацаг сумын цэцэрлэг 9:05 минутад хаалгаа бариад хүүхдээ аваад яв авахгүй гэдэг. Удаа дараа ийм асуудал гарч байна. Би сургуульд багшилдаг болохоор зарим үед хоцрох асуудал байдаг. Цэцэрлэгийн багш, ажилчид, жижүүрүүд харилцааны асар доголдолтой юмаа. Энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү.

“7059106 ТӨВ” 2019-11-08 09:57 Боловсрол, соёл, урлагийн газар -руу хуваарилав.

“7059106 ТӨВ” 2019-11-19 12:40 БСУГ-аас: Адаацаг сумын цэцэрлэгтэй холбоотой өргөдлийн хариуг хүргүүлж байна. 2019.11.13 ны өдрийн 11 тоот албан бичигт Манай цэцэрлэг хичээл сургалтын үйл ажиллагаа бүгд өдрийн дэглэмийн дагуу цаг хугацаатай явагддаг бид аль болох хүүхдүүдээ цагтаа ирүүлж хаа хаанаа төрийн ажлыг сааталгүй явуулахыг эрмэлздэг. Аль болох бид хүүхдүүдээ хоцорсон ч гэсэн шаардлагаа тавиад хүлээн авдаг. Одоо бид 09:10 цаг хүртэл хүлээн авч орой 17:20 цагаас эхлэн хүүхдүүдээ тарааж байна. Эцэг эхчүүд маань өөрсдөө бас хариуцлагатай байх нь зүйтэй юм.

“7059106 ТӨВ” 2019-11-19 12:41 Саналыг хаав.