Нийт саналын тоо
616
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Нэгдсэн эмнэлгийн шүдний номерийг зовж байж авдаг. Тэгээд номероо аваад үзүүлэх гэхээр олигтой үзэж байгаа юм байхгүй. Отгонсүрэн эмчээс бусад эмч нар нь ямар ч сэтгэлгүй, хүн үзэж байгаа шинжгүй, анхан шатны туслалцаа ч үзүүлж чадахгүй, ажлаа мэдэхгүй байна. Анхааралдаа авна уу.

“7059106 ТӨВ” 2019-10-27 14:58 Эрүүл мэндийн газар -руу хуваарилав.

Ишноов Ариунаа 2019-11-05 10:06 Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасгийн цахим бүртгэлд 2019.10.22 өдрийн 10 цаг 14 минутанд уг иргэн өөрийн биеэр ирж 2019.10.24-ний өдрийн 16 цаг 30 минутанд шүдний эмчид үзүүлэх товлолт цагт бүртгүүлж өвчтөй шүд авах ажилбар хийгдсэн байна. Цоорсон 2 шүдэнд дахин ирж эмчилгээ хийлгэхийг зөвлөсний дагуу 2019.10.31-ний өдрийн 14 цаг 25 минутийн захиалга өгч ирж үйлчлүүлсэн. Эмчийн үзлэгээр өмнө авхуулсан шүдний ором эдгэрсэн зовиургүй болсон байна. 2019.10.3-ний өдрийн 14 цаг 35 минутанд чанарын албанаас үйлчлүүлэгчтэй уулзан ярилцаж 11-11 хандсан гомдлыг танилцуулахад гомдол гаргахдаа эмчийн нэр хүндэд халдаж ажлаа мэдэхгүй, туслалцаа авч чадаагүй гэж хэлээгүй, хэн эмч байсан гэж асуухад Отгонсүрэн эмч биш байсан гэж хариулсан, үзлэгийн дугаар авахад хүндрэлтэй байна, ажилтай учир олон дахин ирэх шаардлагатай болсон учир бухимдсан гэж байна. Тайлбар: 2019.10 сард шүдний нэг эмч ээлжийн амралтаа амарсан тул хүлээгдэлтэй байна. Эмчийн нэр хүндэд халдсан гомдлыг хүлээж авахдаа сайн асууж тодруулах шаардлагатай бөгөөд эмч, эмнэлгийн ажилтан нар Зөрчлийн тухай хуулиар гомдол гаргах эрхтэй гэдгийг анхаарна уу

“7059106 ТӨВ” 2019-11-08 18:00 Саналыг хаав.