Нийт саналын тоо
445
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Манайх Шандын 3-15-д амьдардаг. Манай баруун талд өргөн чөлөө байсан. Тэр өргөн чөлөөг бөглөж нарийн гудамж гаргалгүй хашаа барьсан. Хоёр талруугаа гарж болохгүй хэцүү байна. Нарийн гудамж байх ёстой юу шалгаад өгөөч. Өнгөрсөн жилээс хойш хүсэлт өгөөд байгаа боловч шийдвэрлэж өгөхгүй юмаа. Үүнийг шалгаж өгнө үү.

“7059106 ТӨВ” 2019-10-22 11:03 Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар -руу хуваарилав.

Батжаргал Солонго 2019-11-22 11:13 Шандын 3-15-ын баруун талын газар нь 2010 онд аймгийн Засаг даргын захирамжаар иргэнд өмчлөгдсөн бөгөөд Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон, Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тус газарт өргөн чөлөө байхаар төлөвлөгдөөгүй болно. Иргэнд утсаар мэдэгдсэн

“7059106 ТӨВ” 2019-11-22 17:25 Саналыг хаав.