Нийт саналын тоо
616
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Би Луус суманд амьдардаг. Манай тогны мөнгө маш их гарч байна. Эзэнгүй шахуу байхад 60 гаруй мянга, бусад үед 90 мянга гардаг. Байцаагчид нь хэлж шалгуулсан боловч тоолуур болон бусад зүйлс зүгээр байна гээд байх юм. Хажууд гагнуур хийж байгаа айлаас ч өндөр гараад байна. Үүнийг хянаж, шалгадаг газарт нь уламжилж өгнө үү.

“7059106 ТӨВ” 2019-10-16 11:36 Хөрөнгө оруулалт хөгжлиийн бодлогын хэлтэс -руу хуваарилав.

“7059106 ТӨВ” 2019-10-19 09:38 Дундговь аймгийн Луус сумын иргэн Энхтуяа овогтой Оюунчимэгийн ирүүлсэн гомдлийн дагуу шалгаж үзсэн. Тухайн хэрэглэгч нь одоо ашиглагдаж байгаа DDS-169 №062506 2008 онд үйлдвэрлэсэн 2018 онд баталгаанд орсон 220 В-ийн тоолуур ЦЭХ-ний тооцоо хийж байгаа болно. 2019 оны 7-р сард тухайн тоолуураа шалгуулсан тоолуур хэвийн байсан, тухайн хэрэглэгчийн хэрэглээ өндөр мөн хашаандаа хоёр айлтай хамт нэг тоолуураас тэжээл авдаг. Гагнуур хийдэг цонх хаалга хийдэг, гэр доторх хэрэглээг нь шалгаж үзэхэд цахилгаан хэрэгсэл ихтэй байна. Үүнд: - Халуун тогоо 2 ширхаг 4,4 кВт - Зурагт 2 ширхэг 0,6 кВт - Хөргөгч 2 ширхэг 3 кВт - Хөлдөөгч 2 ширхаг 3,2 кВт - Угаалгын машин 2 ширхэг 1,6кВт - Индүү 2 ширхэг 3 кВт хоёр айлийн хэрэглээ учир цахилгааны төлбөр нь өндөр гарсан. Хашаанд байгаа айлдаа тусдаа тоолуур тавиулах хүсэлт гаргасан дараа долоо хоногт тоолуур авчраад тавиулахаар тохиролцов.

“7059106 ТӨВ” 2019-10-19 09:38 Саналыг хаав.