Нийт саналын тоо
418
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Нэгдсэн эмнэлэгт 5 дахь өдөр шинжилгээ өгсөн боловч өөр хүний хариу андуурч өгсөн. Миний бие өвдөөд хэцүү байна. Үл тоосон байдалтай хандаж байна. Хэдэн өдөр л эмнэлгээр явлаа. Хүндрэлтэй байна. Эрүүл мэндийн яаманд хандсан, болохгүй бол өлсгөлөн зарлана.

“7059106 ТӨВ” 2019-10-15 12:39 Эрүүл мэндийн газар -руу хуваарилав.

Ишноов Ариунаа 2019-10-23 10:02 Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторид иргэн Ж.Оюун-Эрдэнэ 2019 оны 10 сарын 11 өдөр шинжилгээ өгч шинжилгээний хариуг авах үед үйлчлүүлэгч болон цахимын ажилтан хоёрын хайхрамжгүй байдлаас санамсаргүйгээр шинжилгээний хариу солигдсон байна. Шинжилгээний хариуг авч эмчид үзүүлэхэд шинжилгээ солигдсон байгааг мэдэж шинжилгээний хариуг зөв хариугаар сольж өгсөн байна. Шинжилгээний хариу солигдсоноор үйлчлүүлэгчид оношлогоо, эмчилгээний хүндрэл үүсээгүй болно. Цахим бүртгэлийн ажилтнуудад зааварчилгаа өгч анхааруулсан.

“7059106 ТӨВ” 2019-10-27 14:53 Саналыг хаав.