Нийт саналын тоо
418
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Баянжаргалан сумын шинэ цэцэрлэг одоог болтол үйл ажиллагаа нь эхлэхгүй байна. Энэ хугацаанд хуучин цэцэрлэгтээ хүүхдээ аваад ажиллаж болоогүй юу. Одоо цэцэрлэгтээ эцэг, эхчүүдийг ирж цэвэрлэгээ хий түүнээс нааш хүүхэд авах боломжгүй гэж шахаж байна. Бид тус бүрийн ажлыг хийгээд завгүй байна. Хэний ямар шийдвэрээр ингэж байна вэ. Малчид болон Төрийн албан хаагчид хүүхэд харах хүнгүй ажилдаа чирээд явцгааж байна.

“7059106 ТӨВ” 2019-10-11 20:07 Боловсрол, соёл, урлагийн газар -руу хуваарилав.

“7059106 ТӨВ” 2019-10-15 13:13 БСУГ-аас дараах хариуг ирүүлсэн: "Гүйцэтгэгч компани улсын комиссоос өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй учир цэцэрлэгийг ашиглатад хүлээн авах хугацаа хойшлогдсон болно. Цэцэрлэгийн багш, ажиллсагсад болон гүйцэтгэгч компани цэвэрлэгээг хийж бэлэн байдлыг хангаж, улсын комиссын шийдвэр гарсан дараа хүүхдүүдийг цэцэрлэгт авах шаардлагатай байдаг. ГХБХБГазар улсын комиссын үүрэг даалгаврыг биелүүлсэн хойно ашиглатад оруулна. Уг асуудлыг шийдвэрлэх 7 хоногийн хугацаатай чиглэл өглөө."

“7059106 ТӨВ” 2019-10-15 13:13 Саналыг хаав.