Нийт саналын тоо
612
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Боржигон багийн Засаг дарга ямар хүн байдаг вэ? Гудамны хог шороо дийлдэхээ болилоо. Маш бохир байна. Улсаас талоны бараа авч байгаа хүмүүст зүгээр юм өгч байхын оронд хог ч болсон цэвэрлээд талоныг нь өгч баймаар юм.

“7059106 ТӨВ” 2019-09-24 15:36 Сайнцагаан -руу хуваарилав.

Энхбаяр Цэрэннадмид 2019-10-03 18:12 ХТГ-ын дарга: Төвийн 5 багийн нутаг дэвсгэрт эзэнгүй тархсан хур хогийн судлагааг багийн засаг дарга нараар гаргууллаа. Дээрх хур хогийг 10 сард багтаан хүнс тэжээлийн хөтөлбөрт хамрагддаг хөдөлмөрийн чадвартай иргэдтэй хамтран цэвэрлэхээр төлөвлөөд байна. Боржигон багийн засаг дарга: И.Эрдэнэцог- Багийн хүнс тэжээлийн хөтөлбөрт хамрагддаг иргэдтэй хамтран багийн нийтийн эзэмшлийн талбайг сард 1 удаа тогтмол цэвэрлэдэг. Иргэдийг хашааны эргэн тойрон дахь хогоо цэвэрлэхийг тогтмол шаардаж ажиллаж байна.

“7059106 ТӨВ” 2019-10-04 17:08 Саналыг хаав.