Нийт саналын тоо
410
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Аймгийн төвд амьдардаг хүмүүсийг мах, сүүгээр хангуулах тал дээр ямар бодлого баридаг вэ. Энэ жил сүү, цагаан идээ, махны үнэ маш өндөр байна. Бүх юм ченжийн гараар дамжиж иргэдэд өртөг өндөр хүрч байна. Мал нядалгааны газрууд гэдэс толгойг шууд хаяж байгаад их харамсаж байдаг. Энэ өвлийн махыг хямд байлгах, ахмад настанд хямд хүргэх тал дээр ямар бодлого чиглэл байна вэ. Аймгийн ХХААГ энэ тал дээр анхаарч хяналт тавьж бодлого чиглэлтэй ажилламаар байна.

“7059106 ТӨВ” 2019-09-24 15:10 Хүнс, хөдөө аж ахуйн газар -руу хуваарилав.