Нийт саналын тоо
410
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Бойны мал нядалгааны газрууд маш муухай байна. Хоол хүнс бэлтгэж байгаа газар байж үмхий үнэртэй, залхаг заваан, хог шороотойгоо зууралдсан орчин нь маш бохир байна. Энэ тал дээр аймгийн Мэргэжлийн хяналтын газар юу хийж байгаа вэ?

“7059106 ТӨВ” 2019-09-24 15:32 Аймгийн Мэргэжлийн хяналтын газар -руу хуваарилав.

Шоотон Төрбат 2019-09-26 10:48 Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 3 сарын 1-ний 01/109 тоот удирдамжийн дагуу Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт байршилтай иргэн Н.Гантөмөр, Б.Оюунчимэг, “Их хайрхан мандал” ХХК-ийн мал төхөөрөх газруудад 2019 оны 6 сарын 27, 28-ны өдрүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж мал төхөөрөх үйл ажиллагаа явуулж буй 3 газарт нийт 66 зөрчил дутагдлыг илрүүлсэн. Илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгуулахаар Н.Гантөмөр, Б.Оюунчимэг, А.Цолмонбаяр нарт нийт 64 заалт бүхий улсын байцаагчдын хамтарсан 3 албан шаардлага хүргүүлж ажилласан. 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр өмнө өгсөн улсын байцаагчдын албан шаардлагын биелэлтэд гүйцэтгэлийн хяналт шалгалт хийхэд иргэн Н.Гантөмөр нь нядалгааны газар албан шаардлагыг бүрэн хэрэгжүүлсэн, иргэн Б.Оюунчимэг, Их хайрхан мандал ХХК-ийн захирал А.Цолмонбаяр нар өгсөн үүрэг даалгаврыг бүрэн биелүүлээгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаа нь Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиуд, Мах махан бүтээгдэхүүн. Эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS 5023:2001 стандартыг хангаж ажиллаагүй тул 2019.09.23-ны өдрөөс эхлэн улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг зогсоолоо. Мөн Мандалын 20-21 тоотод иргэн Б.Нямжав нь гэр хороололд мал нядалгааны үйл ажиллагаа явуулаад байна гэх гомдлын дагуу хяналт шалгалт хийж, иргэн Б.Нямжавын нядалгааны газрын үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зогсоож, ажлын байрыг лацдаж битүүмжилсэн боловч лац хөндөж дахин үйл ажиллагаа явуулсан тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээж шалгалт үргэлжлэн хийгдэж байна. Аймгийн МХГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Э.Бямбасүрэн

Шоотон Төрбат 2019-09-26 11:06 Саналыг хаав.