Нийт саналын тоо
410
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Миний өмчлөлийн газар Мандалын 252-24 тоотод байдаг. Манай хажууд мал нядалгааны цэг баригдаж үйл ажиллагаа явуулж байгаа. 9 сарын 10-нд МХГ болон холбогдох албаны хүмүүс очиж шалган, лацадсан боловч 23-ны байдлаар үйл ажиллагаа хэвийн явуулсаар байна. Өдөр шөнөгүй мал хийж байна. Тэр хавийн айлууд гомдолтой байгаа тул үүний дараагийн шатны арга хэмжээг авч өгнө үү.

“7059106 ТӨВ” 2019-09-23 17:40 Аймгийн Мэргэжлийн хяналтын газар -руу хуваарилав.

Шоотон Төрбат 2019-09-26 11:05 Мандалын 20-21 тоотод иргэн Б.Нямжав нь гэр хороололд мал нядалгааны үйл ажиллагаа явуулаад байна гэх гомдлын дагуу хяналт шалгалт хийж, иргэн Б.Нямжавын нядалгааны газрын үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зогсоож, ажлын байрыг лацдаж битүүмжилсэн боловч лац хөндөж дахин үйл ажиллагаа явуулсан тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээж шалгалт үргэлжлэн хийгдэж байна.

Шоотон Төрбат 2019-09-26 11:06 Саналыг хаав.