Нийт саналын тоо
616
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Адаацагийн сургуулийн нийгмийн ажилтан байна. 3000 морин хуурчид уртын дуучидын наадамд явсан хойгуур манай сургуулийн 6 нөүтбүүк алга болоод Цагдаагийн газар гомдол гаргасан боловч хариу өгөхгүй байна. Ямар шатандаа явж байгааг тодруулж өгнө үү.

“7059106 ТӨВ” 2019-09-12 11:25 Хууль, эрх зүйн хэлтэс -руу хуваарилав.

“7059106 ТӨВ” 2019-09-21 18:39 Цагдаагийн газар: 8 сарын 26-ны өдөр хэрэг бүртгэлтийн 192200220 дугаартай хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. 8 сарын 21-ний өдөр очиж хэргийн газрын үзлэг хийж, гэрчийн мэдүүлэг авахад Адаацаг сумын дунд сургууль нь хяналтын камергүй, сургуулиар орсон гарсан хүний бүртгэл хөтлөгдөөгүй, багш нар амрахад хохирогч Ч.Уранчимэг нь мэдээлэл зүйн ангийг хүлээлгэж өгөөгүй, лацдаж, сэйф саванд хадгалаагүй зэргээс гэмт хэрэг үйлдсэн гэх этгээдийг олж тогтооход хүндрэл учруулж байна. Хохирогч, гэрч нарын мэдүүлгээр уг хэрэг нь 6 сарын 14-өөс 8 сарын 19-ний хооронд үйлдэгдсэн байх бөгөөд "Уяхан замбуу тивийн наран" урлагийн их наадмын үеэр үйлдэгдсэн гэдэг нь тогтоогдоогүй, тодорхойгүй байгаа болно.

“7059106 ТӨВ” 2019-09-21 18:39 Саналыг хаав.