Нийт саналын тоо
418
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Манай нөхөр Дашзэвгийн Дашгарав Адаацаг сумын цэцэрлэгт галч хийж байгаад 6 сарын сүүлээр ажлаасаа гарсан. Ажилгүйдлийн тэтгэмж авах гээд юм бүрдүүлж өгсөн боловч одоог болтол мөнгө олгогдохгүй байна. Сумын Нийгмийн даатгал хариуцсан мэргэжилтэн Цэрэнханд 8 сарын 20-нд орноо гэсэн ороогүй, сая 9 сарын 10-нд орноо гэсэн боловч ороогүй. Тодруулж асуутал мартсан байна гэсэн. Тэгээд одоо болтол тэтгэмжээ авч чадахгүй байна. Холбогдох газар нь уламжилж өгнө үү.

“7059106 ТӨВ” 2019-09-10 17:54 Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс -руу хуваарилав.

“7059106 ТӨВ” 2019-09-24 20:26 НДХ-ийн 2019 оны 9 сарын 19-ны өдрийн 376 тоот албан бичгээр доорх хариу ирсэн байна. "Адаацаг сумын иргэн Д.Дашгаравын ажилгүйдлийн тэтгэмжтэй холбоотой гаргасан гомдлын дагуу шалгаж үзэхэд ажилгүйдлийн тэтгэмж нь 2019 оны 08 дугаар сарын 29-ны байдлаар хэлтэс дээр хянагдаж байсан байна. Сумын байцаагч Т.Цэрэнханд нь 2019 оны 8 дугаар сарын 19-нөөс эхлэн ээлжийн амралттай байсан бөгөөд Д.Дашгаравыг ажилгүйдлийн тэтгэмжээ авах талаар байцаагчаас асуухад амралттай байх хугацаандаа буюу 2019 оны 9 дүгээр сарын 6-нд ирж гүйлгээ хийсэн боловч даатгуулагчийн нэр данс зөрүүтэй гээд буцаажээ. Байцаагч Т.Цэрэнханд 2019 оны 9 дүгээр сарын 11-нд дахин ирж тэтгэмжийн мөнгийг шилжүүлэн олгосноор одоо графикын дагуу тэтгэмжийн мөнгө Д.Дашгаравын дансанд орж байгаа болно"

“7059106 ТӨВ” 2019-09-24 20:26 Саналыг хаав.