Нийт саналын тоо
393
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Говийн галын төв уурын зуухны хажуу талын бохирын худаг байсхийгээд бөглөрөх юм. Өчигдөр дуудлага өгч бөглөөсийг гаргуулахад дотроос нь хар ууттай архи пиво, ундааны сав гарлаа. Энэ чинь хуурай хог хаягдлын сав биш шүү дээ иргэд оршин суугчидаа. Энэ хавийн үйлчилгээний байгууллагын хормогч зүүсэн үйлчлэгч хар ууттай хог нүхээр нь чихэж байгаа харагдсан даруйд манай айлын хүн шаардлага тавьж болиулсан байсан. Бохирын шугам нь бөглөрснөөс худаг нь дүүрч бохир нь хальж айлуудын дундуур урссан байдалтай байна. Ус сувагт дуудлага өгөхөөр дуудлага өгсөн айлаас төлбөр нэхэгддэг учраас дуудлага өгөх ч хүн гардаггүй. Дараа нь төлсөн мөнгөө айл айлаас нэхэж явах нь хүндрэлтэй . Ус сувгийн газар бохирын худагт харъяалагдах бүх айлаасаа нэхэмжлээд авчихаж болдоггүй юм уу. Бохирын худгийн битүүмжлэлийг сайжруулах зэрэг зохион байгуулалтын асуудлыг уламжлан арга хэмжээ авч ажиллана уу?

“7059106 ТӨВ” 2019-09-07 19:23 “Дундговь ус” ОНӨҮГ -руу хуваарилав.

“7059106 ТӨВ” 2019-09-15 21:31 09/09-нд: Тухайн дуудлагаар худаг бөглөрсөн байдлыг гаргаж үзэхэд архины шил, пиво ундааны сав, ууттай хог гарсан. Худгийн кольцоны зүүн хэсэг хагарч эвэрсэн байсныг тоосгоор өрж битүүлэн худгийн амыг шинээр паластмасан таглаагар сольж янзаллаа. Тэр хавьд амьдардаг хүмүүс бохирын худагт хог хийж бөглөөс үүсгэж байна. Анхааралдаа авна уу.

“7059106 ТӨВ” 2019-09-15 21:31 Саналыг хаав.