Нийт саналын тоо
393
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Боржгоны 1 дүгээр гудамжны 1-ийн А тоотын газар миний хувийн өмчлөлийн газар юм. Гэтэл энд Хөрс гэдэг шатахуун түгээгүүрийн газар барьж байна. Манай газраас ердөө 20м зайтай тулгаж барьж байна. Энэ талаар МХГ, ОБГазруудаас асуухад тэдний зүгээс ямар нэг зөвшөөрөл аваагүй байна. Барилга их хурдацтай баригдаж байгаа тул яаралтай холбогдох газрууд анхааралдаа авч арга хэмжээ авч өгнө үү.

“7059106 ТӨВ” 2019-09-05 17:44 Аймгийн Мэргэжлийн хяналтын газар -руу хуваарилав.

Шоотон Төрбат 2019-09-09 15:39 Хөрс Автосервис ХХК-ийн барьж буй шатахуун түгээх станцын барилга угсралтын ажилд иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу хяналт шалгалт хийж шатахуун түгээх станцад хамааралгүй барилга байгууламжийн зай хэмжээ зөрчилтэй байсанд арилгуулахаар 2019.09.09-ны 13-07-014/254 дугаартай улсын байцаагчийн хугацаатай албан хүргүүлсэн. хариу өгсөн: Эрчим хүч, харилцаа холбооны хяналтын улсын байцаагч Б. Золжаргал

Шоотон Төрбат 2019-09-09 15:40 Саналыг хаав.