Нийт саналын тоо
393
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Өндөршил сумаас хойш 30км-т Булаг гэдэг газар М ДИ ЭП гэдэг компани Жоншны баяжуулах үйлдвэр барина гээд худаг ухаад цахилгааны шугам татаад эхэлсэн байна. Гэтэл орон нутгаас ямар ч зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эхлээд явж байна. Энэ тал дээр холбогдох байгууллага, албан тушаалтан анхааралдаа авч ажиллана уу. Мөн эргэн хариу мэдэгдэнэ үү.

“7059106 ТӨВ” 2019-09-04 16:23 Хөрөнгө оруулалт хөгжлиийн бодлогын хэлтэс -руу хуваарилав.

Отгонпүрэв Мөнхзул 2019-09-06 12:58 Өргөдөл гаргасан сумын ИТХ-ын дарга Алтанхүүтэй утсаар холбогдож, Эм Ди Эф И ХХК нь баяжуулах үйлдвэр байгуулах гэж буй талаар мэдэгдсэн зүйлгүй, баяжуулах үйлдвэр байгуулах гэж байгаа тохиолдолд олон төрлийн бичиг баримт бүрдүүлж, холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авсан байх ёстой. Энэ тухай аймгийн МХГ-т хүргүүлж шалгуулах талаар зөвлөсөн.

“7059106 ТӨВ” 2019-09-06 16:09 Саналыг хаав.

“7059106 ТӨВ” 2019-09-06 17:43 Саналыг дахин нээв.

“7059106 ТӨВ” 2019-09-06 17:43 Аймгийн Мэргэжлийн хяналтын газар -руу хуваарилав.